N1Унших бичиг
Бичиг сурч буй 1-р ангийн хүүхдүүдэд зориулсан 12 цуврал унших бичиг. Нээлтийг Боловсролын яамтай хамтран зохион байгуулна.

НүүрТөслүүд
Өвийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжиж буй, төлөвлөж буй, дараагийн шатны болон өмнө хэрэгжсэн төслүүд.
Төсөл бүр кодтой: N хэрэгжиж буй, P төлөвлөж буй, D дараагийн шат, H хэрэгжсэн. Хандивлахдаа гүйлгээний утгад энэ кодыг бичнэ.
N1Бичиг сурч буй 1-р ангийн хүүхдүүдэд зориулсан 12 цуврал унших бичиг. Нээлтийг Боловсролын яамтай хамтран зохион байгуулна.
N2Жангарын англи орчуулгыг эцэслэн дуусгаж, орчуулагч Дэлгэрмаатай хэлэлцэн тохиролцож, хэвлүүлэн нийтэд түгээнэ.
N3
P1Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1 га газарт Жангар богд болон түүний 8 баатар, 4 мангасын дүр бүхий нийт 13 хөшөөтэй, залуус цагаа сонирхолтой өнгөрүүлэх талбай байгуулна.
P2Төв аймгийн Баянцогт сумын нутагт, Толин хадны баруун урд хэсэгт Дэлхийн туулийн төв байгуулна.
P3Олимпийн гүүрнээс Акуа хотхон хүртэлх Сэлбэ голын урсацын талбайг тохижуулан, өвөл зуны аль ч нөхцөлд иргэд цагийг сонирхолтой, чөлөөтэй өнгөрөөх талбай байгуулна.
P4Улаанбаатарт монгол тууль хайлах, туулийн тухай санал бодлоо солилцох орчин бий болгоно.
P5Хүүхдийн ордны багш нар, Монголын домог, туульсын холбооны бүрэлдэхүүнтэй хамтран уралдаан зохион байгуулна.
D112 цувралын сэдэв тус бүрийг комикс ном болгож, нийт 720 комикс ном бүтээнэ. Зураач Бат-Эрдэнэ, Цолмонбаяр нартай хамтран хэрэгжүүлнэ.
D2Монгол Улсад өвлөгдөн ирсэн 500 гаруй туулийг судлан, түгээн дэлгэрүүлэх, өвлөн үлдээх талаар судалгаа хийнэ.
D3Монгол Гэсэр туулийн Номын сангийн хувилбарыг хэвлүүлж, Үндэсний нийтийн номын сангийн 378 салбарт бэлэглэнэ.
D4
H1Д.Сүрьяагийн эмхэтгэсэн Монгол ардын «Жангар» баатарлаг туулийн анхны хэвлэлийг Д.Сүрьяагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хэвлэн гаргасан.
H2Монгол ардын «Жангар» баатарлаг туулийн III хэвлэлийг олон нийтэд зориулан хэвлэн гаргасан.
Ном, хэвлэл, урьдчилсан захиалга болон Jangar — The Original бүтээгдэхүүнийг Өвийн бүтээлүүд хэсгээс худалдаж авна.
Жангарын ертөнцийг бүтээхэд санхүүжилт, дэмжлэг үзүүлж буй байгууллагууд.
Бүгдийг үзэхТөслүүдийг хамтран хэрэгжүүлж буй байгууллага, холбоод.


